Урсгал сөрөн хоёр хүүхэд гэ мтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шvvx хурал болсон. Анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр xacax, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулав. Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгав. Гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр олон хүнийг бухимдуулж өнөөдөр мөнгөтэй хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө чиргэж болох юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө.
Энэ хэрэг анх олны өмнө ил болоход Маралмаатай хамт нэг эрэгтэй хүн хамт явж байсан талаар яригдаж эхэлсэн. Тэд дотно харилцаатай байсан бөгөөд тус тусдаа гэр бүлтэй хүмүүс байсан. Хүмүүс тухайн үе хамт байсан эрэгтэйн тухай шуугисан ч төд удалгүй эрэгтэй сураггүй болж зөвхөн Маралмаагийн тухай ярилцаж эхэлсэн./
Маралмаатай дотно харилцаатай гэр бүлтэй залуу хаана хэрхэн хуулийн цоорхойгоор гоожиж үлдсэн бэ?