Чойжин сахиус шүтдэг, улааны зүгийн гэгээнтэн гэгддэг Зава Дамдин гэгээнтэнд мөргөж сүсэглэх хүн олон.
Тэгвэл тэдний нэгээр охидын краш гэгддэг Ангууч буюу Баттөр тодорчээ.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод дараа төрөлдөө олон уулзахыг хүссэн байна. Мөн “Нагац ах Зава Дамдин Ринбүчи танд олон төрөлдөө учран золгохын өлзийтэй сайхан ерөөлийг тавья.
.
.
Яг л хэн нэгэн бодьсадвын бодолд уусан залбирахуй дор, Хорвоогийн өнгө гуниг тайлж гэрэл нэмьюү
Яг л хэн нэгэн бодлын золигийг чөдөрлөөд алхахуй дор, Хорт могойн харц зөөлөрсөөр хормой дор мөнх нойрсоюу
Яг л хэн нэгэн зовлон жаргалын золиосыг үл ажран сууваас, Зорилго хомстохын цагт түнэр харанхуйг ч гэрлийн мэлмийгээр тольдоюу, Яг л хэн нэгэн зориг итгэлийн галаар төрөл тутамдаа унтраалгүй замчилваас
Зөрүүд чөтгөр хүртэл зөвхөн чиний төлөө залбирч өнгөрмуй
Дэлгэрийн Чойрын Хийд 2023.03.03″ гэжээ.
Сонирхуулахад, Зава Дамдин гэгээнтэн нь Ангуучийн нагац ах гэнэ шүү