Дугархүү эмчийг тойрсон асуудал багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тодруулбал, Дугархүү эмч: “Охид гар хангалга хийснээр бэ лгийн уруул нь сунадаг, сунасан бол мэс засалд ордог” гэж ярьснаараа цахим хэрэглэгчдийг “охидын нандин эрхтэн төрөлхөөсөө ямар байх нь Дугархүү мэтэд огт хамаагүй болно. Бизнесийн хагалгаагаа охидоос холуур байлга” гэх хардлагад хүргээд байгаа юм.
Тэгвэл Дугархүү эмч охид бүсгүйчүүдээс уучлалт гуйж, ийнхүү тайлбар хийлээ. Тэрбээр: “Өчигдөр г ар ха нгалгын нэвтрүүлэг дээрээ сөрөг тал дээр ийм үр дагавар гарч болзошгүй гэсэн санааг хэлсэн болохоос бүх эмэгтэйчүүдийнхээ хэлбэр хэмжээг зөвхөн үүнтэй холбоотой гэж яриагүй шүү.
Эм бэ лэг эp xmний бүтцийн онцлог төрөлх хэлбэр нь өөр өөр байлгүй яах вэ? Бүсгүйчүүддээ буруу сэтгэгдэлд төрүүлсэнд #Уучлаарай.” хэмээн бичжээ.