ОХУ-ын Халимаг Улсын иргэн В.Баатар Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр 5 хонож байгаа юм. Тэрээр уг асуудлаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлэл оруулсан бөгөөд улс төрийн орогнол хүссэн ч оруулахгүй байгаа талаар онцолсон.
Түүний өөрийнх нь оруулсан мэдээллийг оруудъя:
В.Баатар:
-Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн танхимд байна. Хилийн алба Улаанбаатар луу намайг нэвтрүүлэхгүй байна. Миний орос паспортын хугацаа нислэгийн өмнөх өдөр дууссан.
Монголын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилчид намайг барьж, татаж чангааж, улмаар хүрэмийг маань урах шахсан. Намайг гомдол гаргавал шууд Орос руу явуулна гэж сүрдүүлсэн. Казахстан руу албадан гаргахыг хүссэн. Энэ бол Оросын сөрөг хүчнийг хөөж байгаа үйлдэл гэж би харж байна. Монголоос улс төрийн орогнол хүссэн монголчуудад Монголын эрх баригчид ингэж л ханддаг.
Тэд намайг судалсан бололтой. Тэд эзэнт гүрний эрхшээлд байсан ойрад-монгол болон бусад цөөнх үндэстний эрхийг олон жил хамгаалж байсан Оросын сөрөг хүчнийг эх орондоо оруулахыг хүсэхгүй байгаа бололтой. Монголд бол Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж хичээдэг бололтой. Би ардчилсан, дарангуйлал, хүний эрхийн зөрчлийг эсэргүүцдэг, Монгол түмний өлгий рүү нисч байна гэж бодсон ч үгүй байж… хэмээн бичжээ.
Уг асуудлаар бид тун удахгүй Хил хамгаалах ерөнхий газраас тодруулж, мэдээлэл хүргэнэ.