Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байна.
Тэрбээр: “За ингээд хайртай 2 хүлэгээ азтай ёндоотой хүмүүст нь өгье. Нийт 3333 хүн 50К-р оролцоно. Хэдэн хүн орж байгааг шилэн харуулах бөгөөд илүү гарсан тохиолдолд буцаан шилжүүлэх болно. Тиймээс хамгийн эхэнд шилжүүлсэн хүмүүс л оролцох боломжтой гэсэн үг. Та 50К-р 2 машинд 2ланд нь азаа үзэх боломжтойгоороо давуу талтай. Мөн нэмэлтээр 3 дахь хүнд нь Iphone14 бэлэглэнээ. Цоо шинэ данс учир хамгийн эхэнд шилжүүлэг хийсэн хүнд хувиасаа БЭЛЭГТЭЙ. Данс: Хаан банк 5168705130 Ариунзаяа Гүйлгээний утга: НЭР, УТАСНЫ ДУГААР /заавал бичих!!!/ ЖИЧ: 2 машиныг зах зээлийн ханшаар нь бодсон бөгөөд холбогдох татвар багтсан болно.” хэмээн нийтлэв.
Уг асуудалд иргэд: “Бэлэглэх гэж байгаа юм шиг хэдэн мянган хүнээр шэйр хийлгүүлснээ. 3333н хүнд 50,000₮-р оролцуулна ч гэх шиг. Нийт 166,650,000₮ цуглах нь. Машиных нь зах зээлийн үнэ нь Lexus Nx 2019/2023 онтой нь дунджаар 83н сая. Toyato Crown majesta 2016/2022 дунджаар 60н сая нийт 143,000,000₮ болж байна.
Хүмүүсийн энэ балиар өмхий зальтай зан нь бүр улам л нарийн болоод байнаа. Хоёр төмрөө зарах мөрөөрөө зарахгүй заавал бусдыг хохироох ямар хэрэг байдаг байнаа!!! Санхүүгийн Зохицуулах Хороо Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia ажлаа хийцгээ!!! Хэн дуртай нь сугалаа нэрийдлээр бусдыг хохироодог энэ хууль бус үйлдлийг таслан зогсоо!!!” хэмээн сошиалд уриалж байна.