Г.Уянга: “Санамсаргүй байж байтал төрийн ордноос залгаад “Таныг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. Та төрийн ордонд маргааш 10 цагт бэлэн байна уу” гэлээ. Дээл хувцас ч бэлтгэж амжаагүй, байснаа өмсөөд очсон.
Төрдөө үнсүүлсэндээ баяртай байна. Хийсэн гэхээсээ илүү хийх ажилд минь өглөө гэж ойлголоо. Бас энэ шагнал ганцхан минийх биш ээ, намайг дэмждэг, талархдаг та бүхний минь шагнал юм шүү. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Аав минь тэнгэрээс харж байгаа байх аа… гэж шагнуулсан хүмүүс бүгдээрээ үгссэн мэт дандаа хэлдэг тээ? Бүгдэд нь нэг үг заагаад өгчихсөн юм шиг!
Одоо нэг хэсэг нь шууд баяр хүргэж, нөгөө хэсэг нь уурлаж “Энэнд яасан гэж өгч байгаа юм, шагнал утгаа алдлаа…” гэж хараана, харж л байгаарай! Ганган комментууд уншина даа! / Постыг бүрэн уншиж дуусгасан хүмүүст хэлэхэд шагнуулах дургүй хуучны ховордсон хүн шүү, би! Намайг элдвийн шагнал оночих вий гэж тун болгоомжтой явдаг даа!” хэмээн бичжээ.