О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээсээ татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болсон нь хорих шалтгаан болжээ. Тодруулбал, О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн гэнэ.
Хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй нь ойлгомжтой. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр юм. О.Мөнхжингөөр тогтохгүй “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар саналаа прокурорын байгууллагаас тус шүүхэд хүргүүлсэн ч энэ хоёр я ллаг дагч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан байна.