Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “15 настай охин толгойдоо гэмтэл аваад маргааш нь буюу 1-р сарын 12 нд эмнэлэгт очсон. Тэгэхдээ талийгаач охиныг цохиж 30дc0н нагац эгч Ж гэгч нь дагуулаад явж байсан байна. Шархыг нь боогоод эм бичиж өгөөд буцаасан, түүнээс хойш 15 хоногийн хугацаанд 3 удаа эмнэлэгт очсон. Тодруулбал нэгдүгээр сарын 12, 13, 27,28-нд. 28-нд буюу хамгийн сүүлд эмнэлэгт очсон өдрөө нас барсан.
Эмчлүүлж байгаад нас барсан ч гэх шиг, ямар ичдэггүй юм бэ? Охин нагац эгчдээ л а луу лсан юм байна шдээ гээд өнгөрөх ёсгүй. Нэг нь з0дчux00д, нөгөөх нь 30дyyлчuxaaд эмнэлэг орж байхад тэндээс охиныг аврах ажил эхлэх байсан. Энэ харамсалтай үйл явдал охин амиараа хохироод, нагац эгч шоронд ороод дуусах асуудал биш. Дөрвөн удаа очиход хайхраагүй, эмнэлэг, эмч нар мөн хариуцлага хүлээх ёстой шүү. Эмч нарт аврах 15 хоног буюу хагас сарын хугацаа байхад зүгээр л буцаагаад байсан!!!
Охин ам иа а лдаад 14 хонолоо, хэн ч хариуцлага хүлээсэнгүй, яагаад!!! Одоо тэгээд цаашаа яах юм хүмүүс хоорондоо муудалцана, эмнэлэг нь тоохгүй орхичихно, дараа нь цагдаа нь гарч ирсэнээ тэрэндээ л а луул чихсан юм байна билээ гээд өнгөрөөд байх юм уу!!!
Тэгснээ цагдаа, хэвлэлийнхэний мэдээ нь хүүе үе тэнгийнхэндээ а луула агүй нагац эгчдээ а луул сан гэжийншдээ гэсэн агуулгатай ч байх шиг. Яадаг ч байсан 15 хан настай охин н ас ба рчихаад байна, яагаад аварсангүй вэ гэдэг асуудлаа хөөгөөчээ!!!” хэмээн бичжээ.