БНТУ-д Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Мижидмаа, Э.Сугарсүрэн нар ажиллаж байгаа билээ. Тэдний дөнгөж сая явуулсан мэдээллээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол улсын баг гамшгийн голомтот хотод эрэн хайх аврах ажиллагаагаа эхлүүлжээ. Тодруулбал, аврах ажиллагааг орон нутгийн цагаар 20:00 цагаас эхлүүлж, 02:00 цаг хүртэл ажилласан байна. 20:10 цагт хоёр настай 1 хүүхэд, 21:50 цагт нэг эмэгтэй, 22:33 цагт 15 настай хүү гурвыг орон сууцны нурангиас эсэн мэнд гарган авч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн улмаар дараагийн шатны эрүүл мэндийн төвд нь хүлээлгэн өгчээ.
Follow us