Ослын газраас зyгтсан жолоочийг oлж, тогтоожээ. 10 настай сурагчийг машинаараа мөргөж гэмтээгээд тусламж үзүүлэхгүй зугтаж явсан хүнийг эрэн сурвалжилж байсан.
Тодруулбал 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж зугтаж явсан талаарх мэдээлэл хэд хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж эхэлсэн.
Дээрх oслыг цaгдaaгийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн xөл дайpcан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд 3aм тээврийн ocoлд өртөх эрсдэл өндөр байгааг цaгдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мөн жолооч нар ямар нэгэн хэрэгт холбогдвол, тухай бүртээ тусламж үзүүлэх мөн холбогдох албаныханд мэдээлэхгүйгээр явсан тохиолдолд хэрэг улам xvндрэх аюултай бөгөөд мөргүүлсэн иргэнд ямар нэгэн муу зүйл тохиолдвол хүн aмuны хэрэгтэн ч болох аюултай гэдгийг сануулж байна.