Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хул.гайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ. Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хул.гайлах гэм.т хэр.гийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Улмаар тус бүрд 1 жилийн хорих я.л оногдуулж, гэм.т хэ.рэг үйлдэхдээ ашигласан Эийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэсэн байна.
Гэвч шүүгдэгч Бийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасэ, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь
эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир Б-д холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр
үлдээж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуульд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Мөн гэм.т хэр.эг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж хул.гайн гэм.т хэр.гийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Хураангуйг бичсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
Г.Болормаа