О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар “Их Бит” ХХК байгуулж, 2021.08.25-нд IHC койныг зах зээлд гаргасан юм. Гэвч удалгүй Б.Идэр-Од хувьцаа эзэмшигчээс нь нэрээ хасуулж, 2022 оны намар Австрали руу сурахаар явсан байдаг.
Сүүлийн өдрүүдэд IHC койныг гаргасан эздэд хариуцлага тооцохыг хохирогчид шаардаж эхлэхтэй зэрэгцэн Б.Идэр-Одыг Австрали улсын иргэн болж, иргэншлээ солиулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өндөр авав.
Бид уг мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Идэр-Од иргэншлээ солиулахаар хүсэлт ирүүлээгүй” гэлээ.
Энэ ташрамд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгөхөд, IHC койныг зах зээлд гаргасан О.Мөнхжингийн гэр, ажлын оффист нэгжлэг хийж, өнгөрсөн шөнө Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин нарыг баривчилж, саатуулжээ. Тэднийг 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.
. .