Цагдаагийн байгууллагаас өчигдөр Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гаргаж хорьсон. Ямар үндэслэлээр хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад “Сэтгүүлч Б.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт дайрч ороод тэнд ажиллаж байгаа охид бүсгүйчүүдийн бичлэгийг хийж, мөнгө өгвөл нийтлэхгүй. Өгөхгүй бол “Б.и.е.э ү.н.э.л.эгч” гэж сошиалд цацна гэж сүр.дүүл.сэн байна. Мөн энэ үйлдлээрээ өмнө нь хэд хэдэн хүнээс мөнгө авсан нь тогтоогдсон” гэлээ.
Энэ талаар Болдбаатар Уянгаа гэдэг сошиал хэрэглэгч ингэж бичжээ: