IHC койныг зах зээлд гаргасан О.Мөнхжинг сэтгүүлч С.Шижирбат санхүүгийн лу йвар хийсэн хэмээн цахим орчинд мэдээлсэн байдаг. Улмаар О.Мөнхжин өөрийг нь rvmrэсэн хэмээн түүнийг Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд шүүхээс С.Шижирбат нь бусдыг rvmrээгүй гэдгийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс О.Мөнхжинг олон улсын криптовалютын сайтад IHC койныг гурван өөр хугацаанд гурван койн гаргахдаа ижил нэрээр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлж, зaлuлcaн байх үндэслэлтэй хэмээн үзсэн байна.
Follow us