Өргөө амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн на.с бар.сан хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14 цаг 30 минутад болно. Хэргийг тодруулбал, өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр /2022.10.05/ анхны төрөлтөөрөө “Өргөө” амаржих газарт ирж хэвтэн найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс “Сүртэй юм, угаасаа өвддөг” гэх мэтээр загнаж, үл тоосны улмаас бүсгүй төрж чадалгүй, хүүхэд нь эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Мөн тус эмнэлгийн эмч нарын буруугаас үүдэж 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн хэрэг 2021 онд гарсан. Тус хэрэг гарснаас хойш “Эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа
үргэлжилсээр байна” гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал мөн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: isee.mn
“Өргөө” амаржих: Буруу хаалган дээрээс үйлчилгээ авахыг хүссэн, харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй
“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа. Тэрээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан.
Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг
хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт хэвтэж байгаа. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн 22 цагийн орчимд болсон” хэмээлээ.