Ардчилсан нам тойрсон адармаатай үйл явдлууд энэ амралтын өдрүүдээр дуусгавар болж байна. Үхсэнээс үлдсэн гэдэг шиг С.Эрдэнийн эрдэнэ мэт хайрлаж өнөөдрийг хүрсэн АН-ын долоон эрхэм намын даргаа сонгох сонгууль гэгчийг явуулж, энэхүү сонгуулиар Д.Ганбат АН-ын дарга болжээ.
Бидэнд байгаа мэдээллээр С.Эрдэнэ өөрөө дарга болохоор цахим санал хураалт нэрийн доор тролл арми ажиллуулж өөртөө санал өгүүлэхээр төлөвлөсөн байсан ч энэхүү булхай нь олонд ил болж олон нийтийн сүлжээнд онигоо шиг зүйл болчихсон. Тиймээс сандарч ичсэн С.Эрдэнэ тахимаа Д.Ганбатад өгч,”Чи дарга болчих, харин би чиний жинхэнэ дарга шүү” ухааны яриа тохироо хийсэн байгаа юм.
Харамсалтай нь Д.Ганбат бол С.Эрдэнээсээ илүү сийрэг, эрхбиш ардчилсан намын гишүүд дэмжигчид хаана байгааг мэдэхтэйгээ тул өнөөдөр өөрийгөө ёсчлон баталсны дараа үдээс хойш хадаг сүүгээ бариад Л.Гантөмөрт бараалхахаар төлөвлөжээ. Ингэснээр С.Эрдэнийн өнөөг хүртэл будлиантуулсан нам болж тоглох жүжиг жинхэнэ утгаараа дуусаж, тролл армиар сонгогдсон Д.Ганбат төв намынхаа даргатай нэгдэж нийлээд өндөрлөж байгаа сурагтай.