Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдарч байсан Монгол Улсын иргэн Ц нь энэ сарын 25-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас 15:00 цагт иргэн “Ц”-ийн ц.0.r.ц.cыr олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Монгол улсын иргэн “Ц” нь 25 настай 38 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй болжээ. Цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх юм байна. Талийгаач гарахдаа гар утасгүй гарсан бөгөөд нөхөртөө “Салхилчихаад ирье” гээд гараад явсан.
Гүн эмгэнэл илэрхийлье.