Хотын утаанаас дайжиж иргэд хагас бүтэн сайны амралтаа ашиглаад агаар салхинд гарч бага ч болов цэвэр агаар амьсгалахыг зорьдог. Хүмүүс хүүхдүүдээ гулгуулж, тоглуулах гэж цаг хугацаа мөнгө төгрөгөө зарцуулдаг болоод байгаа. Мөн чанаргүй зогсохгүйгээр маш хурдтай явдаг хятад чарга стандарт хангахгүй байгаа талаар ч их ярьдаг.
Гэвч чарга сатандартын талаар хэн ч ярихгүй байсаар байгаа. Харин өчигдөр тоглож байсан хүүхэд хүнд гэмтсэн харамсалтай явдал боллоо.
Есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэл авч, нac бapcaн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт өчигдөр /2023.01.24/ есөн настай эрэгтэй хүүхэд чаргаар гулгах үедээ гэмтэл авч улмаар эмнэлэгт хүрэх замдаа нac бapcaн гэх мэдээлэл байна. Тус хэpгийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, агаар салхинд гарч чаргаар гулгаж тоглоход нь аюулгүй байдлыг нь хангаж анхааралдаа авна уу.