Цэргийн албанаас оргон зайлсан ахлах ахлагчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт холбогдсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял.лах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
2.Энэ гэмт хэргийг: 2.2. офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар хүлээсэн, эх орноо хамгаалах үүргээ Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу заавал биелүүлэх ёстой.
Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний ҮҮРЭГ бөгөөд заавал хаахаар хуульчилсан байна. Энэ нь үүрэг болохоос бахархал биш гэдгийг тодогох хэрэгтэй.
Америкийн Тагнуулын төв газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд судалгаа хийжээ. Уг судалгаанаас үзэхэд 103 улс цэргийн алба хаах нь сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголтын асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг бол 37 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгожээ. Харин үлдсэн 36 улс тодорхой нөхцөлтэйгөөр буюу холимог хэлбэрээр хаалгадаг ажээ.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 600 гаруй хууль байгаагаас цэргийн албатай холбоотой 14 хууль, 20-оод хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байна.