Дуучин Болд анх 18 нас дууг дуулж олны танил болж байхдаа өөрөө 18 настай байсан. Өөрөө бага залуугаасаа урлагийн тогоонд чанагдаж үзсэн хүний хувьд сайн мууг нь дэндүү сайн мэддэг байлтай. Гэхдээ Камертон хамтлагийг энд тэнд үнэгүй дуулуулж мөнгийг нь завшдаг хүмүүс байхгүй байсан байлтай. Тэд маш хурдан мөнгөтэй баян болж байсан санагдах юм. Нэр хүндтэй хөөрхөн сайхан, хөгширдөггүй гээд л магтуулаад байдаг дуучин Болдын ноог байс хийгээд л ил гаргадаг.
Voice шоуны шүүгч маань олон хүүхдүүдийг өөрийнхөө багт авч гэрээ хийдэг харагддаг. Гэтэл тэрээр тэр хүүхдүүдээр зүгээр л мөнгө олдог нь илчлэгдлээ. Тэрээр В продакшнтай гэрээ хийсэн дуучидтай 90/10 хувь гэж гэрээ хийдэг байна. Энэ В продакшн хүүхдүүдийг энд тэнд дуулуулаад олсон орлогын 90 хувийг өөрсдөө авч,
үлдсэн 10 хувийг нь дуучиндаа өгнө гэсэн гэрээ хийдэг гэсэн үг. Ийм аймшигтай гэрээ хийж, ажиллуулдаг ч энэ гэрээндээ хүрдэггүй гэнэ. Юун 10 хувь нэг ч төгкрөг өгөхгүй 2 жил хүүхдүүдийг боолчилсон талаар ам нээж эхэллээ. Бүр шинэ жилээр өдөрт хоёр газар дуулуулж байжээ. Ингээд цалингаа авмаар байна гэсэн хүүхдүүдийг В продакшны хувцасыг авчирч өг, өгөхгүй бол иргэний үнэмлэхний хаягаар чинь эрэн сурвалжлуулна хэмээн сүрдүүлжээ. Ийм үйл явдал болж байгаа нь ганц тохиолдол биш гэлээ.
Хэмээн В продакшны артист олонд мэдэгдсэн. Энэ үйл явдал олон хүний уур бухимдлыг хүргээд авлаа. Харин өнөөдөр дуучин Болдыг “VOICE OF MONGOLIA” төслийн шүүгчээс хасчээ!!!
Гэх мэдээлэл гарч эхэллээ. Гэхдээ “VOICE OF MONGOLIA” төслийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм.