Монголчууд сүүлийн жилүүдэд хоёр хуваагдаж шинэлдэг болоод байгаа. Энэ нь зурхайтай холбоотой гэж ойлгож болно. Энэ жил Монголоос бусад азийн орнууд өнөөдөр шинэлж байгаа.
Тэдний зурхай нэг өдөр таарч ийнхүү өнөөдөр шинэ жилээ угтаж байгаа юм. Харин Монголчууд нэг саррын дараа шинэлэнэ. Бид Тэрбишийн зурхайгаар цагаан сараа тооцоолж шинэ сар хэзээ гарахаа түүний зурхайг харж дагадаг. Харин түүний зурхайг худлаа байдаг гэж үзсэн зарим нэгэн өнөөдөр шинэлэж золгоцгоож байгаа юм.
Зурхайн асуудал сүүлдээ улсын тусгаар тогтнолтой холбоотой хэмээх хачин жигтэй ярианууд хүртэл гарах боллоо. Учир нь хятадаас зөрүүлж цагаан сараа тэмдэглэх нь зөв. Манжийн үед золгохоор ирсэн ноёнд манайх шинэлэхгүй байгаа гэж хэлээд буцааж байсан талаарх яриаг сүүлийн хоёр өдөр учир зүггүй сошиал орчинд тарааж эхэллээ. За ямар нь ч байлаа ч зөв цагтаа зүг мөрөө гаргаж, золгомоор байна шүү. Ингэж Монголчууд хоёр хуваагдаж шинэлдэг хачин үзэгдлийг хэзээ зогсоох бэ? 3хан сая хүн нэг өдөр цагаан сараа хийж, золгож чадахгүй хуваагдаж хийдэг ч болчих гэж.