B Production-ийн дуучин Энэрэлсайхан өөрийн хуудсаараа дамжуулан нэгэн ноцтой мэдээлэл өгчээ. “За би өдийгөөс хоёр жилийн өмнө B Production-той гэрээ байгуулаад албан ёсоор NS хамтлагийн гишүүн гэж ажиллаж байсан. B Production-ий гэрээ ямар байдаг вэ гэхээр ямар нэгэн ажил буюу халтууранд оролцох үед төлбөрийн 90 хувийг B Production авдаг, артистууд өөрөө 10 хувиа авдаг. Жишээ нь би 2 сая төгрөгөөр дууллаа гэхэд 200 мянган төгрөг авдаг гэсэн үг. Тэгээд сая өнгөрсөн шинэ жилийн үеэр өчнөөн газар очиж дуулж байгаа.
Нэг өдөр хоёр газар гээд явж байхад надад шинэ жилийн үеэр дуулсан ямар ч цалин өгөөгүй. Түүн дээр нь би хэрүүл уруул хийгээгүй окей би B Production-оос гарлаа гэж бодоод чимээгүй байж байсан. Цалин энэ тэр ч гэж хэрүүл уруул хийгээгүй. Тэгсэн чинь өнөөдөр B Production-ий менежер над руу залгаад хувцаснуудаа авчирч өг. Тэр авчирч өг гэсэн хувцас нь ямар учиртай вэ гэхээр өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд B Production дээр хийгдсэн миний хувцаснууд байхгүй юу. Миний клипэндээ өмссөн, миний тайзан дээрээ өмсч байсан тоглолтын хувцсууд Үүнийг нь би шинэ жилийн тоглолтуудын үеэр өмсчихөөд буцаж өгөөгүй байсан. Тэр нь миний өмсч байсан гутал, дотуур бараг левчик шиг хувцаснууд. Богино шорт, өмднүүдийг хэлж байгаа юм. Тэгээд би хэллээ. Шинэ жилийн цалинг маань өгчихвөл би өөрөө аваачаад өгье асуудал байхгүй гэсэн чинь чамтай надад ярих юм байхгүй гээд утсаа тасалчихаж байгаа юм. Тэгсэнээ хамгийн инээдтэй нь тэгж байна. Хэмээн зоигтой мэдэгдэл хийж орхилоо.
Гэтэл цэнхэр үст Цэрэн бас дуугүй байсангүй түүнийг: Болд гэж гуншганасан эр эмлэгч. Хэзээнээсээ л урлагийн охид хөвгүүдийг наймаалж зуучилж ирсэн Эби-гийн нyyц aмpaг хэмээн хэллээ. Энэ үгийг ганц цэрэн хэлээгүй Нара хүртэл хэлж байсан. Нара бүр өөрт тохиолдсон явдалаа ярьж байсан удаатай.
.