Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production” олон залуу артист хамрагдаж, уран бүтээл хийдэг. Гаднаас нь Д.Болдыг авьяасыг хайдаг, хайгаад олсноо өнгөлж хөгжүүлдэг, карьерт хүргэдэг үнэ цэнэтэй уран бүтээлч гэж хардаг.
Гэвч олон залуусын босгыг нь алхахыг мөрөөддөг B продакшны тогоон доторх асуудлыг “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдээллээ. Тэрбээр “Би хоёр жилийн өмнө B production-той гэрээ байгуулсан. Гэрээгээр 2 сая төгрөгөөр дуулсан бол 200 мянган төгрөгийг нь би авдаг. 90 хувийг нь В продакшн авна. Сая шинэ жилээр өдөр алгасаагүй, зарим өдөр 2-3 газар дуулсан. Гэвч ямар ч цалин өгөөгүй. Тэгээд чимээгүй байж байтал продакшнаас менежер “Хувцаснуудаа авчирч өг” гэж ярьсан. “Цалинг минь өгчихвөл өгье өө” л гэхэд иргэний үнэмлэх дээр байгаа хаягаар чинь очиж авна” гэнэ.” зэрэг мэдээллийг бичлэг хийж нийтэлсэн юм.
Н.Энэрэлсайхан бол “The voice of Mongolia” шоунаас Д.Болдын багт орж, улмаар дуучны компанид ажиллаж эхэлсэн залуу уран бүтээлч билээ.