Сүүлийн жилүүдэд охид бусгүйчүүдийн дунд хиймэл сормуус хийлгэдэг трэнд дэлгэрсэн. Хиймэл сормуус хийлгэснээр үзэсгэлэнтэй нүдтэй харагдахаас гадна цаг хэмнэдэг гэж эмэгтэйчүүд ам сайтай байдаг. Харин үүнийг дагаад сайн, муу хийдэг олон гоо сайхны салонууд нээгдэх болсон. “Сормуус хийлгэсэн чинь нүд улайгаад болдоггүй ээ”, “Хатгуулж өвдөөд байна яах вэ” гэсэн постууд сошиал орчинд нэлээдгүй харагддаг. Тэгвэл хиймэл сормуус тогтмол суулгуулах нь нүдний хараа муудах эмгэг үүсгэх эрсдэлтэй талаар эмч Н.Анарсайхан охид эмэгтэйчүүдэд ийнхүү зөвлөлөө.
Follow us