Интернет орчин хэрэглэдэг хүмүүс Золбоо Уянгаа нарыг танихгүй мэдэхгүй хүмүүс ховор болсон гэнэ. Монголын залуусын үлгэр дуурайл болж чадаж байгаа влогчин залуу бол Золбоо билээ. Тэрээр өөрийн youtube хуудасаа нээж “Zolboo tv” хэмээн нэрлээд хүмүүсийн сонирхолтой болон дуртай контентуудыг бэлтгэн хүргэдэг байна.
Золбоогийн хуудас нь дөрвөн зуун дөчин мянган дагагчтай гэнэ. Влогчин залуу нь 2002 оноос эхлэн БНСУ зорьсон бөгөөд дунд сургуулиа тэнд төгссөн бөгөөд Монгол буцаж ирээд Олон улсын Улаанбаатар их сургуулийг бизнесийн удирдлага гэх мэргэжлийг магистраар хамгаалсан гэнэ. Анх удаагаа youtube хуудсандаа бичлэг хийж байх үедээ юуг нь ч мэддэггүй байсан бөгөөд өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж суралцаснаар өнөөдөр түүний youtube хуудас нь олон мянган үзэгчид болон дагагч нартай бoлсон байна.
Золбоо нь гучин нас хүртлээ ганц бие явсан ба Уянга гэх хөөрхөн бүсгүйтэй танилцсан ба эмэгтэй хүний хорин нэгэн шинжийг цогцлooсон сайхан бүсгүй ажээ. Уянга нь Франц улсад ажилладаг ба тэд хосоороо Грек болон Итали хэмээх улсуудаар аялаж байсан юм. Хосууд маань үерхээд удаагүй байсан ч хүүхэдтэй болсон гэдгээ дагагч нартаа гэнэтийн бэлэг барьж байсан.
Тэд 2023оны нэг дүгээр сарын арванд охиноо өлгийдөн авсан гэнэ. Уянга нь Золбоо Уянга хоёр нь 2023 оны нэг сарын арваны орой нь есөн цаг хоёр минутад 3390 гр жинтэй охиноо эсэн мэнд өлгийдөн авлаа, эцэг эх хэмээх хүндтэй алдар нэрийг хүртлээ гээд, ёстой л 1 хайр байдаг юм байна гэсэн байна. Харин Золбоо нь охин маань 2023 оны нэг сарын арваны хори нэгэн цаг хоёр минутад эрүүл энх хорвоо дэлхийд мэндэллээ.
Тэдний охины анхны зураг.