Cонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байсантайгаа холбоотойгоор “сонгуулийн саналыг МАН хакердсан” зэрэг мэдээлэл гаргаж, Тагнуулын байгууллагад шалгагдаж, олны анхааралд орсон иргэн Г.Ган-Очир Франц улсад гэр бүлээрээ очоод байсан бөгөөд тэрбээр тус улсын цагдаагийн байгууллагад ба ривчла гдаж, цагдан хоригдсон тухай хэвлэлээр мэдээллээд байв. Иргэн Ган-Очирын эхнэр дараах мэдээллийг өгөхдөө “Ган-Очир эхлээд монголоос гарч явсан шдээ. Тэгэхдээ явган гарлаа гээд байсан. Тэр үед хилийн хориг байгаагүй ээ.
Ерөнхийдөө анх уучихсан үедээ лайв хийснийхээ дараа мэдэгдэл гарч байсан шүү дээ. Хилийн хориг байгаагүй ээ. Монголоос гарч явсан. Казакстанд бас сайхан сэтгэлтэй хүмүүс тусласан. Бид гурав араас нь ирсэн. Яагаад Монголоос гарсан бэ гэвэл тэр хүний айл шаtаасан хэрэг байгаа. Хүмүүс мэдэж байгаа даа. Яагаад тэгсэн юм бэ гээд. Бид хоёр чинь бөөн асуудалтай болоод би ФБ-ээр яваад хамаатан садан нутаг орныхон маань мэдэж байгаа. Түүнээс болоод Ган-Очирын тэр хэрэг нь дуусаагүй. Тэр хэрэг нь шалгагдаад хүн хоморголж үгүй хийх гэж байсан гэдэг зүйл заалттай шалгаж байсан ба түүнээсээ л зугтаж Монголоос гарч явсан. Түүнээс бус хавчиж мавчаад байсан зүйл байхгүй. Анх энэ хүн яаж хар машины юугаар гарсан юм гээд хүмүүс мэдэж байгаа. Хар машины хэрэг гарч байхад нь та нар гүүглээс үзээрэй. Улстөрийн талаар юм хэлмээргүй байна.
Хүүхдийг х0рдулсан гэж яриад байгаа. Үгүй ээ. Миний хүүхэд чихэрлэг юм идэхээр экзим гардаг. Түүнээс болоод хүүхэд маань х0рдчuхлоо гээд хүмүүсээс хандив тусламж гуйсан. Тэрний дараа аавыгаа х0рдулж өөд болсон гэж яриад байсан чинь худлаа шүү. Ерөөсөө аавтайгаа холбогддоггүй байсан. Би аавыг нь мэдээчгүй байсан. Хүүхэд төрүүлчихээд анх удаа мэдэж байлаа. Энэ хүнтэй сууснаасаа хойш би ганц удаа л аавыг нь харж байсан. Тэрнээс хойш аавтайгаа холбоогүй байж байгаад өөд болсных нь дараа тийм зүйл яриад яваад байсан. Яагаад гэсэн чинь энэ хүн зүгээр л өөртөө ашигласан. Тэр хүн зүгээр л өвчнөөр өөд болсон. Элэгний хортхавдартай байж байгаад хагалгаанд ороод бие нь муу байж байгаад сүүлдээ маш хэцүүхэн байдалтай байж байгаад өөд болсон гэсэн бол түүний талаар бас нэг тааагүй мэдээлэл гараад байгаан түүнийг Хятад, Турк улсад бие* үн*лд*г гэсэн мэдээлэл гараад буй.