Сонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байсантайгаа холбоотойгоор “сонгуулийн саналыг МАН хакердсан” зэрэг мэдээлэл гаргаж, Тагнуулын байгууллагад шалгагдаж, олны анхааралд орсон иргэн Г.Ган-Очир Франц улсад гэр бүлээрээ очоод байсан бөгөөд тэрбээр тус улсын цагдаагийн байгууллагад ба ривчла гдаж, цагдан хоригдсон тухай хэвлэлээр мэдээллээд байв. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр: “Та нарыг ямар хүнд хууртагдаж байсныг хэлээд өгье” гэх гарчигтай видео бичлэгийг олонд цацав. Харин уг үйл явдалд Цэнхэр үст Цэрэн ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв.
Цэнхэр үст Цэрэн: “Ёооё, Ган Очирын эхнэр нөхрөө худал хуурмагийн туйл гээд зарлачихлаа. Нөхөр нь ш0p0нд орчихлоо. Яах гэж эндээс тэр хүртэл 30дyyлан 30дyyлан дагаж явсан юм бэ?
Цогтоо Ган Очиртой лайвдаж Монголын нийгмийг айдаст автуулах гэж жүжиглэж байна гэж би сануулж байсан. Одоо Цогтоодоо хууртаад явцгаа. Нэг өдөр эхнэр нь бас лайвдах вий! Ган Очир бид хоёр хэд хэдэн удаа уулзаж өөрт нь олон хэрэг зохиомлоор үүсгэж байгаа тухай ярьж байв. Эргэлзмээр юм их байсан ч Монгол улс тэр чигтээ хор, тамын газар болсон болохоор бас үгүйсгэж чадаагүй… 2022.01.05″ гэв.