УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өнөөдөр /2023.01.05/ гишүүдийн дунд үл ойлголцол үүсч, 30д00н болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар маргалдаж, улмаар тухайн хэсгийг цагдаагийн хамгаалалтад авчээ. Юутай ч Цагдаагийн ерөнхий газарт энэ тухай дуудлага ирсэн бөгөөд харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Харин энэ өрөөнөөс гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид юу болсныг асуухад “Юу болсныг гишүүдээс өөрсдөөс нь асуу. Дуудлага мэдээлэл өгсөн байх. Би юу ч мэдэхгүй байна” гэжээ.
Харин уг асуудалд Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ийнхүү хэлэв. Тэрбээр: “УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Д.Ганбат нар Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд 30Д0ЛДЖЭЭ. Б.Пүрэвдорж гишүүний өрөөг Төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалалтанд авч, 2-3 цагдаа орлоо. Нэг нэгийгээ а лл аа л даа” хэмээн бичжээ.