Сүүлийн хоёр жил утааны асуудал ахиад л нийслэлийн иргэд бидний хүндхэн асуудлуудын нэг болсон. Нийслэлийн утаа зарим хүнд “хал”, зарим хүнд “боломж” болж болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 138 гаруй мянган гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Б.Пүрэвхүү таг чиг амьдрах болж.
Тэрбээр утааны эсрэг жагсаал хийсээр байгаад Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай.
Өдгөө бүр “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аа мартаж орхиод таг чиг, зөвхөн тус группынхээ гишүүдийн тоог нэмэхээр улайрч суух нь инээдэмтэй. Тус группт утааны асуудалд бухимдсан эцэг эхчүүд нэмэгдэж байхад, урдаас нь “Тавтай морил” гээд суудаг болж. Тэрбээр өнгөрсөн жил утааны асуудал дэгдэхэд “Миний ажил үүргийн тодорхойлолт гэж бий. Би Ерөнхийлөгчдөө л зөвлөх. Утаатай тэмцэх асуудал одоо миний ажил биш. Засгийн газрын ажил. Би төрийн албан хаагч учраас сууж байхад гэнэт ороод ирлээ. Миний ярилцлага өгөх эсэхийг хэвлэлийн албаны дарга шийддэг. Утаа 47 хүртэлх хувиар буурсан” гэж жишим ч үгүй хэлж суусан юм. Үүний дараагаар тэрбээр ажлаа өгсөн байдаг. Гэвч өөрийн үүсгэн байгуулсан “Утааны эсрэг аав ээжүүд” групптээ хүн нэмэхдээ улайрч суудаг болжээ.
Гудамжинд уйлж, орилж явсан эмэгтэйн дүр тэрбээр төрийн ордонд хүртэл дээш шидсэн. Албан тушаал хүртэн, түрийвчээ зузаалсан хүний амнаас гарах үг, үйлдэл цаанаа ёозгүй. Ямартаа ч, Утааны гэгдэж явсан Б.Пүрэвхүү өнөөдөр утаагаа танихгүй болсон бололтой.
Эх сурвалж: tac.mn