“Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийн зуслангийн байранд хулгай гарсан нь үнэн”
2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакуум цонхыг эвдэж, эд хогшлыг нь хулгайлсан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Хулгай гарсан зуслангийн байшин нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийнх мөн.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Одоогоор алдагдсан эд материалыг бүртгэлжүүлэх хэр хэмжээний хохирол учирсныг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанчлан хариуцлага тооцно” гэв.
Харин Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн амбаар гэгдэх тансаг харшаас юу алдагдсан нь сонирхол татаж буй юм. Тус хоёр хаусыг Монгол даяар мэдэх бөгөөд энэхүү байшинд халдсан этгээдүүд тодорхой түвшинд урьдчилан төлөвлөж байж энэхүү гэмт үйлдлийг хийсэн болов уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Тэд чухам тэндээс яаг юу авсан нь асуулт хэвээр…