“Хүүхдийн толгой цухуйлчихлаа гээд “Өргөө” амаржих газар очиход бичиг баримтаа шалгуул гэх шаардлага тавьж цаг алдсанаар иргэн машиндаа төрсөн” гэх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Уг асуудалд иргэн бүрийн сэтгэл эмтэрч байна.
Эмнэлгийн гадаа төрсөн эхэд УИХ-ын эмэгтэй гишүүн юу хэлэв? УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: “Өвлийн тэсгим хүйтэнд эх хүн эмнэлгийн гадна орчинд амаржсанд харамсч байна. Эх хүүхдийн язгуур эрх ашиг хохирох, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй эрсдэх аюул ч ойрхон байлаа.
Эмч эмнэлгийн ажилтны хайхрамжгүй байдал, ажилдаа сэтгэлгүй ханддаг хандлага хувь хүнд төдийгүй нийгэмд муу үр дагавартай гэдгийг холбогдох яам анхааралдаа авахыг энэ тохиолдол харуулж байна. Нийслэлийн замын түгжрэл, иргэдийн хариуцлагыг ч дурьдахгүй байж боломгүй байна. Юутай ч эх үр хоёрын эрүүл мэнд азаар сайн байгаад баярлаж байна, бурхан ивээх болтугай.” хэмээн бичжээ.