Бизнесмен Г.Анархүү Гэгээнтэн Наробанчэнтэй тийм ч таатай харилцаатай нэгэн биш. Тэрбээр гэгээнтний талаар хүүхэнтэй орооцолдсон хэмээн өөрийн цахим хуудсаараа бичсэнээс үүдэж мэдээллийн сувгуудаар тэсрэлт хийж байв. Тэрбээр: “Хүний эхнэртэй явалдана. Энэ сайхан гараа. Удахгүй савнаасаа халина даа” хэмээн хатуухан үгсүүд шидэж байв.
Тэгвэл саяхан бүтэн биеийн засал хийх нэрийдлээр бүсгүйчүүдэд ёс бус үйлдэл хийсэн гэх ламын тухай мэдээлэл цацагдсан билээ. Харин уг асуудалд Г.Анархүү Наро Банчэнг хамаатуулж ийнхүү бичжээ.
Тэрбээр: “Манай анд бас нэг ийм тактиктай юм билээ тэ? Чи ийм бурхан шүт гэрт хүрээд ир би тахиад өгье гээд л. Нүүрс шаасан хадам аавыгаа болиулахгүй яасан юм бэ? Эсвэл номын хүчээрээ аргалчихгүй дээ. Бусдын төлөө гэсээр байгаад ядарчихлаа ш дээ андаа” гэжээ.