Оросын бизнес эрхлэгч, саятан Павел Антов Ням гаригт зочид буудлын цонxoop уна.ж, нac бapжээ. Тэр 66 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр Энэтхэг дахь нэгэн тансаг зочид буудалд байрласан байсан. Павел Антовыг н.а.с барахаас ердөө хоёрхон хоногийн өмнө түүний найз Владимир Буданов мөн зочид буудлын цонxoop ун.аж нас бар.сан. Тэд Энэтхэгт хамтдаа аялаж явжээ.
Павел Антов нь Нэгдсэн Орос намын гишүүн бөгөөд 2018 оноос хойш Москвагаас зүүн тийш 150 км зайд орших бүс нутгийн парламентын депутатаар ажилласан. Улс төрд орохоосоо өмнө тэр Владимирскы Стандарт нэртэй хүнс үйлдвэрлэлийн компанийг үүсгэн байгуулжээ. 2019 онд Форбес сэтгүүл Оросын хамгийн баян депутатуудыг тодруулахад Павел Антов жагсаалтын эхэнд бичигдсэн.
Тэрээр арванхоёрдугаар сарын дунд үед Одиша мужид найзуудын хамт иржээ. Тэд Раяагада дахь “Sai international” зочид буудалдаа өнгөрсөн долоо хоногийн эхээр буусан бөгөөд түүнээс өмнө хэд хэдэн газраар аялсан байсан. Найз нь xapaмсалтайгаар amиа ал.дса.ны дараа түүнийг amиa xopлocon байж болзошгүй гэж таамаглаж байна. Одишагийн цагдаа нар камерын бичлэгүүдийг шалгаж, нарийвчилсан задлан шинжилгээ хийхэд Антовын vxлийг сэжигтэй гэх ямар нэгэн сэжүүр олдоогүй аж. Гэхдээ хоёр найзын үхэл.тэй холбоотой байж болох бүх л боломжит хувилбарыг цагдаа нар шалгаж байна.
Киев хотын Шевченковский дүүрэг дэх орон сууцны хороолол зургадугаар сарын эхээр Оросын пуужингийн цохилтод өртөж байсан. Тухайн үед Антов “Үүнийг t.е.p.po.p.и.з.м гэхээс өөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна” гэсэн утгатай үг “WhatsApp” платформд бичиж байжээ. Гэвч дараа нь тэр үүнийгээ няцааж, өөр хүн миний өмнөөс бичсэн байна гэсэн. Мөн “Би бол эх оронч ерөнхийлөгчөө дэмждэг хүн” гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: EURONEWS