“Этик” продакшны жүжигчин А.Энхжин “Мардай” УСК-ны зураг авалтын үеэр туслах ажилчид болох оюутнууддаа д.a.p.a.м.m үзүүлсэн, x.v.ч.u.p.x..ий.л..сэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл уг асуудлуудын хүрээнд өөрөөс нь тодрууллаа.
-“Мардай” УСК-ий зураг авалтын үеэр юу болов. Тантай холбоотой мэдээллүүд гарсан байна. Харсан уу? -Харсан. Хамгийн гол нь гүтгэлэг шүү. Хуурамч аккаунт байсан гэдгийг эхлээд сануулж хэлье. Мардай МУСК-нд 400-500 залуучууд ажилласан. Үүнээс үндсэн туслахаар КУДС-ийн 10 оюутан ажилласан. Үнэхээр гэдэс дотор идүүлсэн зүйл байхгүй. Нэг удаа үхэр гаргаж идээд гэдэс дотроор нь нэг өдөр хуушуур бууз хийж идсэн нь үнэн. Гэдэс дотор идэж үзээгүй амьдрал гэж хаана байхгүй шүү дээ. Мэдээж үхэр муулаад гэдэс дотроор нь хоол хийж идэхгүй ямар хаялтай биш дээ.
-Д.а.р.а.м.m.а.л.д.а.г 30ддог гэсэн асуудал яригдсан байсан? -Мэдэхгүй юуг тэр хүүхэд да р амт гэж үзсэн юм бол. Ажлаа хурдан чанартай хийх шаардлага л тавьдаг. Цалин мөнгөний асуудал ярьж байна билээ. Манай туслахууд доод тал нь 800 мянган төгрөг дээд тал нь 5-6 сая төгрөгийн цалин авсан. Харин нэг өдөр ч юм уу тал өдөр олны хэсэгт ороход бид үнэхээр мөнгө өгч чаддаггүй. Сайхан хоол ундаар дайлаад л явуулдаг. Анхнаасаа сэтгэлээрээ ирж оролцоорой гэж хэлдэг юм шүү дээ.
-Эмэгтэй хүнийг c.o.r.m.y.y. байхад нь бэ лгийн хар ьцаанд ордог талаар маш но цтой асуудал яригдсан байсан. Үүн дээр тайлбар өгөөч? -Тийм зүйл байхгүй. Зураачийн багийн 2 эмэгтэй хүн л байсан. Үнэнийг хэлэхэд би тэнд хоноогүй. Хоол ундыг нь л дөхүүлж өгдөг байсан юм. Залуучуудаа нэгнээ битгий ингэж муухай харлуул. Би цагдаад өгч заавал нэр төрөө сэргээлгэх болно.
-Урлагийн сургуулиудыг дар амт ихтэй гэж ярьдаг. Заавал курсийн ялгаа гаргадаг нь ямар учиртай юм бэ? -Урлагийн сургуульд намайг байхад дарамт байсан. Одоо бол байхгүй л гэж хардаг. Ажлаа цаг тухайд нь хийх шаардлага тавих нь бол зүйн хэрэг. Харин 30 дд0г асуудал байхгүй. a.p.x.u.нд гүйлгэдэг гэдэг асуудал байхгүй шүү. Нэр төрөө сэргээлгэх болно. -Тодруулга өгсөнд баярлалаа.