Хууль зүйн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайвчин, тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийн лайв дээр хамт байгаагүй хэмээн өөрийгөө өмөөрөв. Тэрбээр: “Миний бие АНУ-д албан томилолттой 4 дэх өдрөө ажиллаж байна. Энэхүү томилолтын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч мэдээлэгдсэн. Иймээс уг БИЧЛЭГТ миний хоолой байх ямар ч боломжгүй юм. Энэ мэт хөнгөн зүйлээр хүн харлуулна гэж байдаггүй юм доо.” гэв.
Follow us