Дэлхий даяар тархаад байгаа цар тахалын халдвараас Монголчууд арван сарын турш урьдчилан сэргийлж, халдварыг дотооддоо алдалгүй тэссэн. Одоогийн байдлаар дотооддоо халдвар алдаж, Засгийн газар, УОК болон бусад мэргэжлийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хатуу хөл хорио тогтоогоод байна. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ цаг үед хүмүүсийг нууцаар олноор нь цуглуулж мөрийтэй тоглоом тоглуулж хэдэн төгрөгийг нь гөвдөг газруудын бизнес ид цэцэглэдэг гэнэ.
Хөл хорьсон онцгой дэглэмийн үед цахимаар мөрийтэй тоглоом тоглож байсан 10 хүнийг 2020 оны 11-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ЭЦГ-ынхан илрүүлжээ. Цахим мөрийтэй тоглоом тоглож байсан эрхмүүдийн дунд жүжигчин Чапи, ‘Мистер догс’ хамтлагийн Хойлогоо буюу нар байсан бөгөөд Чапи-г саатуулсан ч батлан даалтаар суллагдсан тухай мэдээлэл байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн дээрх эрхмүүд нь ард иргэдийнхээ сэтгэл зүйг тайван байлгах тал дээр үлгэр дуурайлал болж байх ёстой байсан.
Гэвч эдгээр эрхмүүдийг Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэхээс гадна, Гамшгийн тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь ч давхар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм байна.