Өнөө жилийн “Чингис хаан” одонг “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайханд өгөхөөр болсон гэх мэдээлэл гарч эхэлжээ.
Б.Болдсайхан эмч өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас “Зүрх мартахгүй” төслөө эхлүүлж гурван жилийн хугацаанд зүрхний төрөлхийн гажигтай 600 гаруй хүүхдэд хагалгаа хийж, амьдрал бэлэглэсэн.
Тэрбээр энэ сарын 18-24-ний өдөр Япон улсын Токио хотод байрлаж, “Токио их сургуулийн эмнэлэгт хавдрын шинжилгээ хийлгэхээр явжээ. Энэ үеэрээ Токио хавьд байдаг, Эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асуудалтай Монголчуудад үнэ төлбөргүй үзлэг хийнэ.” гэдгээ ч онцолжээ.
“Чингис хаан” одонг Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар гардуулдаг юм.