ЭМГЭНЭЛ: Сошиал орчинд нэгэн харамсалтай мэдээлэл түгээд байна. Тодруулбал, хэдхэн сарын өмнө баяр хөөр дүүрэн хүүхдийнхээ хүйсийг онгоцноос утаа гаргуулж мэдэж байсан залуу бурханы оронд оджээ. Харин түүний найз өөрийн цахим хуудаснаа ийнхүүү эмгэнэл илэрхийлсэн байна.
Та лийгаа чийн найз Н: “Анд минь би чамайг таниад арван хавартай учраагүй ч гурван намрыг үджээ. Аав хүн чинь амархан зүйлд нурж болдоггүй юм шүү гэсэн үгэнд минь , тэгэлгүй дээ найз минь гээд итгэл дүүрэн хариулж суусан чинь саяхан. Аав хэмээх алдрыг хүртээд гурван сар болсон ч алдрай үрийнхээ дэргэд өнөөдөр чи алга найз минь. Өнөөдөр найз нь чиний өрөөнд өөрийн чинь зурагны өмнө өөдөсхөн зул өргөөд өнгөт орчлонгоос үүрд явсан үнэнтэй эвлэрч чадахгүй сууна. Ажлыг ял гэж бодолгүй сэтгэлээ дэвсэж хийдэг байсан чиний минь үйл хэрэг хэн бүхэнд ил билээ. Дүрсээр урласан бүтээл бүхэн чинь чамайг минь санагдуулах биз анд найз минь, ажлын хамтрагч минь. Юутай их уй гашуу вэ. Амгалан нойрсдоо найз минь. ” гэв.