Иорданы Амманд болж байгаа сонирхогчдын боксын Азийн АШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн тулаан эхлээгүй байгаа ч Казахстаны эмэгтэй баг гурван медаль хүртээд байна.
Зарим жинд тамирчин цөөхөн байгаа тул сугалаагаар хагас шигшээгээс тулалдах тамирчид доод тал нь хүрэл медальтай болж байгаа юм. Казахстаны Мадина Нуршаева (66 кг), Гульсая Ержан (81 кг), Ляззат Кунгейбаева (+81 кг) нар ямар ч гэсэн тивийн аваргын медальтай боллоо, харин өнгийг хэрхэн өөрчлөхийг хагас шигшээ тоглолт шийдэх юм.
Манай улсаас ч гэсэн нэг хүрэл медаль баталгаатай болсон байгаа. Эмэгтэй 70 кг-д Э.Эрдэнэтуяа шөвгийн дөрвөөс тэмцээнээ эхлүүлэх юм.