УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, хэргийг хэрэгсэхгүй болох тогтоол гарч үүнийг танилцуулах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Хэргийг сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сард иргэн нэр бүхий эмэгтэйчүүд Ц.Анандбазарт бэл.гийн дap.aм.тад өртөж байсан тухайгаа дэлгэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдолд ямар нэг шийдвэргүй жил гаруй болоод байсан билээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Ц.Анандбазарт уг асуудалтай холбогдуулан МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос ёс зүйн хариуцлага тооцож намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.
Уг хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа ч хохирогч иргэн гомдол мэдээллээсээ татгалзсан гэх мэдээлэл байгаа юм.
Б.БАЯРТ