Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан эмч, эмнэлгийн ажилтнуудын үнэн царайг харуулсан маш ноцтой мэдээллүүдийг өөрийн цахим хуудаснаа дэлгэлээ. Тэрбээр: Ойрд ай мш игтай түүхүүдтэй нүүр тулаад сэтгэл санаа гундуухан явна. Эмч, эмнэлгийн ажилтнуудаас болж хохирсон иргэдтэй уулзлаа. Түүхийг нь сонслоо. Эх хүний савыг өөрт нь хэлэлгүйгээр авчихаж болдог юм уу. Дараа нь шинжилгээ өгөхдөө савгүй болсноо мэдсэн тохиолдол ч байх юм. Төрөхийн хүндрэлээс болоод хохирсон дахиж хэзээ ч төрж чадахаа байсан эхчүүдийн гомдлыг хэн ч хаана ч барагдуулдаггүй юм байна.
Бас улсын эмнэлэгт ажиллаж байгаа ч завгүй гээд оройн цагаар өөрийн хувийн эмнэлэгтээ аваачиж үздэг эмч нар олон байдаг юм байна. Эмнэлгийн тусламж авахаар ирсэн жирэмсэн эмэгтэйг муу хувцастай ядруу доройгоор нь я лга ж ханддаг эх баригч ч байна. Цоо эрүүл хүнийг koвuдын улаан бүсэд 12 хоног хорьсон ч тохиолдол гарчээ. Эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг хулгайлж хувийн эмнэлгтээ аваачиж хэрэглэсэн гавьяат эмч ажлаа хийж явах юм…. Айм шигт түүхүүд үргэлжилсээр…. удахгүй та бүхэнд хүргэнэ дээ.” гэв.