Өнгөрөгч долоо хоногт “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлын байрны дарамт үзүүлдэг хэмээн олон ажилтан Үйлдвэрчний эвлэлдээ хандсаны дагуу МҮЭХ-наас мэдээлэл хийсэн юм.
Эл үйл явдалтай зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлаар насаараа цагдаа хийсэн хүн ажиллаж байгааг нь бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг 20 жил цагдаад ажиллаад, өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан.
Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 01-нээс Өргөө амаржих газарт Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын алба хашсан байдаг.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ноцтой мэдэгдэлүүдийг өөрийн цахим хуудаснаа постолжээ.
Г.Уянга: “Анагаахын салбарт маш бага цалингаар хүний төлөө сэтгэлээ гарган асар хүнд хөдөлмөр шударгаар хийж байгаа олонх эмч, сувилагч нарыг маш цөөхөн мафижсан хэсэг харлуулж байгаа. Тэр бүлэглэлийг илрүүлж салбарын нэр хүндийг цэвэрлэх болно!
Ж.Энхцэцэг эмч орлогч даргатайгаа хамтран төрсөн эхчүүдийн эхэсийг Хятад эмнэлэгт зардаг наймааны сүлжээг илрүүлэхээр ажиллаж байв!” гэв.