Хип хоп ертөнцийн тод өнгө Rokit Bay ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр удаан хүлээлгэсэн бие даасан тоглолтоо хийх болсноо зарласан билээ.
Тоглолтын зар тарснаас цаг хүрэхгүй хугацаанд тасалбарын 99 мянган төгрөгийн үнэтэй урьдчилсан захиалга /early bird/ хаагдаж, хэдийнэ дуусчээ. Харин үндсэн үнээр буюу 129 мянган төгрөгөөр зарагдах тасалбарууд 1000 хүрэхгүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд тун удахгүй “VIP” тасалбар мөн худалдаалагдаж эхлэх аж.
Хамгийн сүүлд гаргасан “The Broken Souls” дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэн тэрээр энэ удаад “Цоо шинэ Баярааг танилцуулна” гэх таамаг фенүүдийнх нь дунд байна. Тиймээс ч хүлээлт өндөртэй байгаа нь тасалбарын борлуулалтаас ийнхүү харагдах аж.
Түүний хувьд дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн нэгэн. Дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэгт олон орны алдартнуудын хамтаар шүүгчээр ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулсан тэрээр өөрийнхөө дотор орших олон дүрээс нэгийг нь л сонгосон. Сонгосон дүр нь хэрхэн амилахыг харахыг тэсэн ядан хүлээж буй фенүүд нь тасалбарын төлөө халуун тэмцэл өрнүүлж буй бололтой.
.
. . .