БШУЯ-ны гадаа МОХС-ийн эцэг эхчүүд жагсаж байна
МОХС-ийн захирал Ж.Соронзон өчигдөр /2022.09.06/ сургууль дээрээ ХБХ зарлаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Энэхүү мэдэгдлийн дараагаар олон нийт эсэргүүцэж, хувь хүнийг ялгаварлан гадуурхах агуулгатай зүйл ярьсанд нь эгдүүцэж байгаагаа илэрхийлж байна. Яг энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж МОХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр МОХС-ийн хэмжээнд “бужигнаан” үүсч буй бололтой. Тус сургуулийн 595 багшийн 80 хувь нь ОХУ-аас ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд л гэхэд 95 шинэ багш ирсэн байгаа аж. Тэднээс хөдөлмөрийн гэрээгээ цуцалж эх орондоо буцах хүсэлтийг хэд хэдэн багш гаргаж байна гэх мэдээлэл гарсан. Мөн зарим эцэг эх хүүхдээ тус сургуулиас гаргана, сүүлийн үед энэ асуудлаас болж хүүхэд болон эцэг эхчүүдийн нэр хүндэд халдаж байна гэх дургүйцлийг гаргаад байгаа аж. Яг одоо БШУ-ны яамны гадаа “Брэнд сургуулиа аваръя” нэртэй хөдөлгөөнийг эцэг эхчүүдийн зүгээс өрнүүлж байна. Тэдний байр суурийг ЭНД дарж үзнэ үү.
. .