Өчигдөр /2022.09.05/ 12 цагийн үед МОХС-ийн захирал Ж.Соронзон сургуулийн үйлчилгээний ажилтныг өр.өөндөө зо.д.о.ж хэв.тэрт оруулсан талаар болон өөртэй нь холбоотой дуулианы асуудлаар мэдэгдэл хийж байна.
.
Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол Улсын болон ОХ-ны Буриад улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой ярилцсан ярилцлага.
– Сүүлийн үед Олон нийтийн сүлжээгээр тантай холбоотой олон сенсаци шуугиан дэгдэх боллоо. Энэ талаар ярилцахаар таныг зорин ирлээ. Шуугианы үндсэн шалтгаан юу вэ?
– Манай сургуульд 29 жил тасралтгүй ажилласан Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой ийм асуудал үүсэх шиг боллоо.
Максим бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж өссөн, манай дотоодын Орос хүн. Монголын эсрэг байр суурьтай байх үндэслэлгүй гэж боддог. Газарзүйн багш мэргэжилтэй, сайн гүйцэтгэгч байсан. Манай сургуулийн 30 жилийн амжилт энэ хүнтэй бас холбоотой. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бид хөтлөлцөөд шахуу энэ сургуульдаа ирсэн улс. Ийм асуудал үүссэнд харамсаж байна.
– Яагаад ингэх болов?
– Максим маань сүүлийн гурван жил зан харьцаа их өөрчлөгдсөн. ОХУ-аас ирж ажиллаж байгаа менежерүүдтэй шөргөөцөлдөх, хэл ам их хийх болсон.
Миний зүгээс зарим үед анхааруулж, зарим үед оролцдоггүй байлаа. Энэ 29 жилд сургуулийн байрны өргөтгөлийн хажуу өрөөнд 11 жил амьдарч, эхнэр, хүү, охин, хүргэн гээд бараг арваад хүн манай сургуульд ажиллаж, амьдарсан. Угтаа бол энэ сургуулийн үр шимээс хамгийн их хүртсэн хүн гэж болно. Түүнд асар их эрх мэдэл ч олгосон. Үүнийг Максим ч хүлээн зөвшөөрөх биз.
Эхний асуудал бол цар тахлын үед ОХУ руу амрахаар явах багш нарыг хилээр буцааж оруулахгүй байх магадлал өндөр байсан. Тиймээс хавар нь багш нартайгаа хуралдаж энэ зун Монголд үлдээд зургаадугаар сард сурагчдад давтлага өгч ажиллуулаад цалинг нь бүтэн тавих, долдугаар сард амралтын мөнгөө авч амрах, амрах хугацаандаа дотоодын аялал зохион байгуулах, наймдугаар сарын 1-нээс ажилд нь оруулъя, цалинг бүтэн олгоно гэдэг арга хэмжээ авсан. Гэтэл Максим өөрийн удирддаг дунд ахлах ангийн багш нарыг “Энэ сургууль удахгүй дампуурна, та нар буц” гэж хөөж байсан гэдэг.
Гэнэт багш нарыг хагаралдуулах үйлдлийг санаатайгаар удаа дараа гаргаж, багш нараа хэл амаар доромжилж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, багш нарын нөөцийг бусниулж эхэлсэн. Түүнээс болж бид хоёрын дунд нэлээд ширүүн яриа болсон юм.
Удалгүй Максим нэргүй болон өөр хүний нэрээр Москва руу мэдээлэл бичиж, ОХУ-д шат шатандаа мэдэгдсэн. Захидалдаа багш нар болон сургуулийг муучилж, “ОХУ- ын өмчийг Монгол Улсын нийслэлийн өмч болгож бүртгүүлсэн. Эргээд ОХУ- ынх болгоход хамгийн их саад болж байгаа. Монголын эрх баригчидтай нийлсэн гол буруутан Ж.Соронзон. Энэ хүнийг зайлуулахаас нааш ОХУ өөрийнхөө өмчийн эзэн болж чадахгүй” гэж бичсэн байсан.
Би үнэхээр хар.ам.саж, бас уу.р хүрч Максимыг дуудаж хэлтэл уур.лаад гарч явсан. Халагдах өргөдлөө нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд явсан. Тэрнээс хойш Суянз.М.М надтай уулзаагүй.
– Өмч гэж та яг юуг хэлж байна. Энэ талаар тодруулаач.
– Энэ их хэцүү асуудал юм. Сургуулийн үндсэн байшин барилга 60 айлын орон сууц, хэдийгээр Монголын өмчид бүртгэсэн ч, олон улсын гэрээн дээрээ сургуулийн өмч гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн.
Энд нэг том зөрчил харагдаж байгаа биз. Өмчийн маргаан олон жил үргэлжилсээр байна. Энэ шуугианы дараа шийдэгдэх нь бараг тодорхой болчих шиг боллоо. Сургуулийн өмчийг хэнийх гэдгийг нотолдог гол баримт бичиг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичиг байдаггүй нь үүнийг бас нотолно.
Одоо байгаа эрх зүйн үндэс буюу олон улсын гэрээгээрээ “сургуулийн өмч” гэж үзэхээс өөр аргагүй. Гэрээн дээр яг тэгж бичсэн байна. Тиймээс энэ сургууль бол Монголын төрийн өмчит сургууль биш. Харин нийт төсвийн 17 хувийг Монгол Улсаас өгдөг.
. .