Яг жилийн өмнө Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн тонж манлай засуул, бөх цоллооч Д.Цогзол тэнгэрт дэвшиж Монгол бөхийн ертөнзөд нөхөж баршгүй гарз тохиосон бол өнөөдөр Үндэсний бөхийн манлай засуул, Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Батболд таалал төгсжээ. Ийнхүү Монгол бөхийн зүүн барууны ноён оргилууд, манлай засуулууд уран яруу бөх цоллооч, арга туршлагын арвин их ундрагууд жил дараалан тэнгэрт дэвшиж бөхөө дээдэлдэг ард түмний хувьд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
.
. . .
.
.