IHC коин гаргасан “Их бит“ ХХК захирал О.Мөнхжин Хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Э.Содномпилжээд 100 сая коин бэлэглэж буй талаараа сошиал хуудаснаа сүр дуилаантай мэдэгдэж байв. Харин коин авсан аварга Э.Содномпилжээ өөрийн сошиал хуудаснаа баярласан сэтгэгдлээ илэрхийлж пост бичээгүй нь түүнд таалагдаагүй бололтой хоёр эрхмийн хооронд үл ойлгоцоон үүсчээ.
О.Мөнхжин бичихдээ :
Тив дэлxийд улсынxаа нэрийг гарган, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн тул ИXБИТ компани нь түүнийг урамшуулан 100 сая IHC токен өгөxөө амласан. Гэxдээ 1 жилийн түгжээтэй. Төд удалгүй учир байдлыг xэлсээр байтал биднийг xудал xэлсэн мэтээр Фэйсбүүкдээ пост xийн, тэр нь ч овоо xандалт авч олон xүмүүс биднийг xудалч, xэлсэндээ xүрдэггүй мэтээр дүгнэсэн. Xэд xоногийн дараа тэр постоо устгасан!
Нэг жилийн түгжээтэй өдөрт xүргэлгүй, 2022.07.27-ны өдөр тус тамирчинд 100 сая IHC токеныг шилжүүлсэн бөгөөд, энэ нь өнөөдрийн xаншаар 100 сая төгрөг шаxам. Xанш ирээдүйд xэд xүрэxийг таашгүй. 5 бол 500 сая, 10 бол 1 тэрбум төгрөг! Xүлээж авлаа гэсэн залруулга пост xийxийг xүссэн ч тус тамирчин xийxгүй байсан тул өчигдөр гуйн байж нэг дуртай дургүй пост xийлгүүлтэл саяxан тэрийгээ устгачиxаж.
Өнөөдөр xэн нь зүв зүгээр таниx ч үгүй xүндээ 100 сая төгрөг бэлэглэx юм бэ? Өгсөн xүн нь сэтгэл гаргаxад, авсан xүн баярласан таларxснаа илэрxийлдэггүй юм аа гэxэд, ядаж бусдад үлдээсэн буруу сэтгэгдлээ залруулж болдоггүй нь МОНГОЛ xүний зан уу?
Анxнаасаа аваагүй, xудлаа ярилаа мэтээр биднийг гүж.ир.дээ.гүй бол би авсан гэдэг пост xийxийг гуйx ч үгүй! Буянаараа болог. Xэрэгтэй зүйлдээ зарцуулаx болтугай!
Цаашид xэнд ч, xэзээ ч, яасан ч сайн дураараа бэлэг сэлт өгч байxгүй! Xүүxдүүдэд л туслана!
АХИЖ ҮНЭГҮЙ ЮМ ХААНА Ч БАЙЛГАХГҮЙ!
Бид мөнгө хэвлэдэггүй. Би мөнгө тарьдаггүй! Адилхан 00- оос эхэлж хуруу хумсаа хугалан байж, шал аяга угаан байж өдийд хүрсэн!
Харин үүний хариуд аварга Э.Содномпилжээ:
Авсандаа баярласан баярлалаа гэхдээ би жилийнхээ ой дээр гоё урт пост орууляа гэж бодсон баярласан сэтгэлийн пост хэтэрхий богино байсан болохоор постоо устагсан юм. Тэрийг ойлгоогүй бол Мөнхжин 100.000.000 койноо буцаагаад авдаа. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Би хүнд буян тус болохдоо хэзээ ч олон нийтийн сүлжээнд тавьж хариу нэхэж байгаагүй.
Эерэг хандлагтай байя МОНГОЛЧУУДАА.
Munkhjin Otgonbaatar гэжээ.
Хоорондын чатаа ч сошиал орчинд дэлгэжээ.
.
.
.
*Өмнөх мэдээ*
БОАЖЯ: Төв аймгийн заамар суманд ажиллаж 17 ААН-д нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг өглөө
БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндорж: Төв аймгийн заамар суманд ажиллаж 17 ААН-д нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийг ахалж, өнөөдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж, Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар тус сумын Баянголын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж, эвдэрсэн 120 га талбайд нэр бүхий 17 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Хэрэгжилтэд Төв аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Заамар сумын ЗДТГ, Заамар сум дахь цагдаагийн хэлтэс хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов.
Мөн энэ үеэр “Монполимет” ХХК, “Уулс заамар” ХХК зэрэг зарим аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгөөд байна.
.
. . . . . . . . .