Нийслэлийн Баянзүрх дүүрэгт насанд хүрээгүй, бага насны хүүхэд автомашин жолоодож яваад осол гаргаж өөрөө болон бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэрэг саяхан гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачууртын захын орчимд Toyota Aqua маркийн автомашиныг 14 настай В гэх хүүхэд жолоодон хөдөлгөөнд оролцож, улмаар мотоциклтой хөдөлгөөнд оролцож явсан иргэн 46 настай иргэн А-г мөргөж хүнд гэмтээж, мөн өөрөө болон автомашинд зорчиж явсан 13 настай хүүхдийг ч гэмтээсэн хэрэг гарчээ.
Харин одоо энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Улмаар зам тээврийн осолд холбогдсон 14 настай В-ийн эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас үүдэн осол гарсан гэж үзэн тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж магадгүй байна.
12, 13 настай хүүхдүүд машин барьж замын хөдөлгөөнд оролцон мотоциклтой хүн мөргөж алах шахжээ… Замд нь байсан хүүхдүүд сандран зугатаж айлын хашаа байшин мөргөн зогссон байна‼️‼️‼️ Хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулаачээ эцэг эхчүүд ээ‼️‼️‼️ pic.twitter.com/YZAX0C4Qoy
— 🇲🇳 Монгол улсын иргэн Зориг 🇲🇳 (@zorig316) August 21, 2022
Мөн Toyota Aqua маркийн автомашины эзэн нь “жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, хариуцлага хүлээж магадгүй байна. Иймд иргэдийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх. Автомашинаа өөрөөсөө бусад хүн хөдөлгөх боломжгүй болгон орхин явж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.