Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 21 их, дээд сургуулийн үйл ажиллагааг цуцалж байгаа билээ. Тэгвэл дараах сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, нэгтгэжээ.
Сургалтын үйл ажиллагааг зогсоосон:
- “Газарчин” дээд сургууль
- Зүүн хүрээ коллеж
- “Маргад” дээд сургууль
- Монголын менежмент технологийн сургууль
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
- “Номэра” дээд сургууль
- “Рафлес” ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
- “Идэр” их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар сургууль
- “Улаанбаатар эрдэм” их сургуулийн харьяа “Эко Ази” дээд сургууль
- “Түшээ” дээд сургууль
Үйл ажиллагааг нь нэгтгэсэн сургуулиуд
ШУТИС-ийн харьяанд: “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль, Политехникийн коллеж, МУИС-ийн харьяанд: Завхан аймаг дахь салбар сургууль, Ховдын их сургууль, Дорнодын их сургууль Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль, Улаанбаатарын их сургууль, ХААИС-ийн харьяанд: Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Баянхонгор аймаг дахь салбар сургууль. АШУҮИС-ийн харьяанд: Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Дорноговь аймаг дахь салбар сургууль, МУБИС-ийн харьяанд: Архангай аймгийн багшийн сургууль, Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Монгол Улсын Консерваторын харьяанд: Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд: Цэргийн хөгжмийн политехникийн коллеж, Батлан хамгаалахын МСҮТ, Дотоод хэргийн их сургуульд: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв