Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг тодруулж олон нийтэд хүргэх үүрэгтэй. Тэр ч утгаараа 4 дэхь засаглал гэж дэлхийд дархлагдсан. Олон улсын томоохон агентлагууд ямар шуурхай, хараат бус ажиллаж тэдний мэдээллүүд ямар их нийгэмд жинтэй байр суурь эзэлдгийг бид эрхбиш мэдэх болоод байна. Тэгвэл Монгол улсад чөлөөт хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжөөд чамгүй хугацааг үдлээ. Нэгэн үеэ бодвол зах зээлийн шударга өрсөлдөөнөөр Монголд сайт, сонин, телевизүүд асар ихээр байгуулагдан зарим нь унаж, зарим нь өөдөлсөөр. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол дүнг уншигч, сонсогч, үзэгч тавьдаг нь бичигдээгүй хууль.
Сүүлийн үед Лодойсамба хэмээх сэтгүүлч залуугийн контент хит болоод эхэлсэн судалгаа байна. Түүний хөтөлдөг ‘Улаан бал’ нэвтрүүлэг хамгийн их үзэгч, дагагчтай нэвтрүүлгүүдийн манлайд давхиж эхэллээ. Мань хүн ч стиль, имиджээсээ эхлүүлээд хэл яриа, асуух асуулт нь нэг үеэ бодвол зүгширч эхэлжээ. Цаг үеийн хамгийн чухал сэдэв, түүнтэй холбогдсон зочид ээлж дараагаараа орж байгаа нь ямархан чансаатай контент болсон нь харагдаж байна. Тэгвэл хамгийн сүүлийн зочин болох улстөрч олноо шилэн Цогоо гэгдэг зочин уригдлаа. Түүний тарьсан сенсаци бол Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын талаарх мэдээлэл. Олон ч хүн тэдний гал гарсан ярилцлагыг тэсэн ядан хүлээсэн байх. Гэтэл нэг л мөлгөр, бөөрөнхий, уйтгартай нэг үгээр хэлэхэд дэндүү тавилттай яриа болоод дуусав.
Эндээс нэг зүйлийг ажигласанаа таньд дуулгая. Мань шилэн Цогоо Эрдэнэт үйлдвэрийг байгаа болгон онилсон нь цаанаа нэг улстөр, албан тушаалын тохироо өмнө нь хийгдсэн байж болзошгүй. Одоогийн удирдлагыг ямар нэгэн аргаар суудлаас нь авч хаяад өөр нэгэн захирал томилогдох юм байна. Түүний дараа тус газарт хөрөнгө мөнгө зарцуулалтыг хянадаг алба байгуулагдаж, түүнийг нь мань Цогоо гуай толгойлон ажиллахаар маш нууц түвшинд тохиролцсон байж болох. Ийм учраас олонд шударга хүний баг өмсөн Шилэн данс ярьж яваа Цогоо гуай яамны сайдын албан тушаалаас хойш даргын зөөлөн сандалаа санаглзсан бөгөөд түүний ээлжит албан тушаал Монголын томоохон саалийн үнээ Эрдэнэт УБҮГ-т мундаг том хянагчаар очихоор зүтгэж байгаа бололтой.